«Анги шилжүүлэх» ба «Анги дэвшүүлэх» — аль нь хэзээ
🏢 Цэцэрлэгийн менежер · Вэб · Цэс: Элсэлт → Бүртгэл эсвэл Анги / Бүлэг → Бүлгүүд
Хоёулаа хүүхдийг өөр бүлэгт оруулдаг ч үр дүн нь огт өөр.
Товчхондоо
- Анги шилжүүлэх — энэ хичээлийн жилийн дунд хүүхдийг өөр бүлэгт оруулна. Гэрээ хэвээр, шинэ гэрээ үүсэхгүй.
- Анги дэвшүүлэх — хичээлийн жил солигдоход хүүхдийг дараагийн жилийн бүлэгт оруулна. Хүүхэд бүрд шинэ гэрээ, шинэ жилийн төлбөрийн хуваарь үүснэ.
Жишээ: 10-р сард хүүхэд «Дунд-1»-ээс «Дунд-2» руу орох бол шилжүүлэх. Дараа жилийн 9-р сард «Дунд»-аас «Ахлах» руу орох бол дэвшүүлэх.
Анги шилжүүлэх
Хаана: хүүхдийн элсэлтийн хуудас → «Үйлдэл» → «Анги шилжүүлэх».
- «Шинэ анги»-аас бүлгээ сонго. Жагсаалтад ижил цэцэрлэг, ижил хичээлийн жилийн бүлгүүд л гарна. Өөр цэцэрлэг эсвэл өөр жил рүү шилжүүлэх боломжгүй.
- Цонхон дээрх жагсаалтаас юу өөрчлөгдөхийг уншаад «Шилжүүлэх» дар.
Юу хэвээр үлдэх:
- гэрээ, гэрээний код, үлдэгдэл, төлбөрийн түүх;
- ирцийн өмнөх тэмдэглэгээ, хуваарь, багц;
- нэхэмжилсэн сарууд.
Юу өөрчлөгдөх:
- Шинэ бүлэгт өөр үнэ тохируулсан бол дараагийн нэхэмжлэгдээгүй сараас шинэ үнэ бодогдоно.
- Суудал, таних тэмдэг цэвэрлэгдэнэ. Шинэ бүлэгт дахин оноо.
«Анги шилжүүлэх» нь зөвхөн Идэвхтэй эсвэл Түдгэлзүүлсэн гэрээнд харагдана.
Анги дэвшүүлэх
Гурван газраас эхлүүлж болно:
- Элсэлт → Бүртгэл жагсаалт: нэг бүлгийн хүүхдүүдийг чагталж «Анги дэвшүүлэх (N)» дар. Чагталсан хүүхдүүд нэг бүлгийнх байх ёстой.
- Анги / Бүлэг → Бүлгүүд → бүлгийн карт → «Анги дэвшүүлэх». Бүлгийн бүх хүүхэд дэвшинэ.
- Нэг хүүхдийн элсэлтийн хуудас → «Үйлдэл» → «Анги дэвшүүлэх».
- «Зорилтот түвшин» — анхдагчаар дараагийн түвшин (Бага → Дунд → Ахлах → Бэлтгэл). Ижил түвшинд үлдээж эсвэл өөр түвшин сонгож болно. Бэлтгэл бүлгийнхэнд «Төгсгөх» гарна.
- «Зорилтот жил» — хүүхдүүд аль хичээлийн жилд орох. Жагсаалтад «Бэлтгэж буй» эсвэл «Идэвхтэй» жил гарна. Шинэ жил алга бол эхлээд жилээ үүсгэ.
- «Зорилтот бүлэг» — анхдагч нь «Автоматаар». Тэр жил, түвшинд ганц бүлэг байвал өөрөө сонгоно. Хэд хэдэн бүлэг байвал сонгохыг шаардана. Бүлэг байхгүй бол «…эхлээд үүсгэнэ үү» гэж гарна.
- «Эхлэх огноо» — анхдагч нь шинэ хичээлийн жилийн эхний өдөр.
- «Урьдчилан харах» дар. Хүүхэд бүрийн үр дүн гарна: Дэвшсэн, Төгссөн эсвэл Алгассан (шалтгаантай). Энэ үед юу ч хадгалагдахгүй. Жагсаалт эсвэл бүлгийн картаас эхлүүлсэн бол урьдчилан харалгүйгээр «Дэвшүүлэх» идэвхжихгүй. Нэг хүүхдийн хуудасны цонхонд энэ алхам байхгүй.
- «Дэвшүүлэх» (Бэлтгэл бол «Төгсгөх») дар.
Үр дүн:
- Дэвшсэн хүүхэд бүрд шинэ жилийн шинэ гэрээ, шинэ төлбөрийн хуваарь үүснэ. Хуучин гэрээ өнгөрсөн жилдээ үлдэнэ.
- Төгссөн (Бэлтгэл бүлэг) — шинэ гэрээ үүсэхгүй. Хуучин гэрээ «Төгссөн» шалтгаантай болно.
Яагаад «Алгассан» гэж гарав
Урьдчилан харах хүснэгтийн «Тайлбар» баганад шалтгаан бичигдэнэ. Түгээмэл нь:
- Гэрээ Гарсан эсвэл Хугацаанаас өмнө хаагдсан — ийм гэрээг дэвшүүлэхгүй.
- Хүүхэд аль хэдийн тэр жилд элссэн, эсвэл энэ гэрээнээс дараагийн жилийн гэрээ үүссэн. Дахин ажиллуулахад давхар гэрээ үүсэхгүй.
- Хуучин гэрээнд дуусах огноо алга, эсвэл шинэ гэрээний эхлэх огноо хуучин гэрээ дуусахаас өмнө байна. Нэг хүүхдэд хоёр идэвхтэй гэрээ байвал төлбөр давхар бодогдох тул систем зөвшөөрөхгүй. Эхлэх огноог хуучин гэрээ дууссаны дараа болго.
«Анги дэвшүүлэх» саарал байвал
Товчны доор эсвэл хулганаа аваачихад шалтгаан гарна:
- «Бүлэгт түвшин оноогоогүй…» — бүлгийн картад «Түвшин»-ийг сонго.
- «Бүлгийн хичээлийн жил тодорхойгүй байна.» — бүлэгт хичээлийн жил оноо.
- «Гарсан гэрээг дэвшүүлэхгүй.» / «Хугацаанаас өмнө хаагдсан гэрээг дэвшүүлэхгүй.» — тэр хүүхдийг дэвшүүлэх боломжгүй.
Компанид ганц хичээлийн жил бүртгэлтэй бол жагсаалт дээр «Анги дэвшүүлэх» товч харагдахгүй (Бэлтгэл бүлгийн хүүхэд сонгосон үеэс бусад). Эхлээд дараагийн жилээ үүсгэ.
Шинэ жилийн үйлчилгээний тохиргоо дутуу бол «…үйлчилгээний тохиргоо … бүрэн биш» гэж гараад нэг ч хүүхэд дэвшихгүй. Шинэ жилийн тохиргоогоо гүйцээгээд дахин оролд.
Түгээмэл асуулт
- Жилийн дунд «Анги дэвшүүлэх» хийчихвэл яах вэ? Хүүхэд энэ жилийн бүлэгтээ хэвээр үлдэнэ. Дараагийн жил бүртгэлтэй бол тэр жилийн шинэ гэрээ (анхдагчаар шинэ жилийн эхний өдрөөс) үүснэ. Дараагийн жил бүртгэлгүй бол «Зорилтот жил» хоосон тул дэвшүүлэх боломжгүй. «Алгассан» нь эхлэх огноог хуучин гэрээ дуусахаас өмнө тавьсан үед л гарна. Жилийн дунд бүлэг солих бол «Анги шилжүүлэх»-ийг ашигла.
- Шилжүүлэхэд ирц алга болох уу? Үгүй. Ирцийн түүх гэрээтэйгээ хамт үлдэнэ.
- Бүлгүүдээ шинэ жилд яаж бэлдэх вэ? Бүлгийн карт дээрх «Дараагийн жилд хуулах» нь бүлгийг шинэ жилд хуулна. Хүүхдүүд хуулагдахгүй, тэднийг «Анги дэвшүүлэх»-ээр оруулна.