Үндсэн хэсэгрүү үсрэх

Хөнгөлөлт тохируулах

🏢 Цэцэрлэгийн менежер, нягтлан · Вэб

KidSpace-д хөнгөлөлт хоёр янз:

  • Сар бүрийн хөнгөлөлт — хүүхдийн багц дээр тохируулна. Тооцоо бодох бүрд автоматаар хасагдана. Багшийн хүүхэд, ах дүүгийн хөнгөлөлтөд үүнийг ашигла.
  • Нэг удаагийн хөнгөлөлт — нэг төлбөр дээр тогтмол дүнгээр.

Ах дүү эсвэл багшийн хүүхдийг систем өөрөө танихгүй. Хөнгөлөлт эдлэх хүүхэд бүрд гараар тохируул.

1 Сар бүрийн хөнгөлөлт (багш, ах дүүгийн хүүхэд)​

Хаана: хүүхдийн элсэлтийн хуудас → «Тохиргоо» таб → «Багц».

  1. Багцын мөр дээр дар. Багцад орсон үйлчилгээнүүд гарна («Үйлчилгээ» багана).
  2. Хөнгөлөлтгүй үйлчилгээн дээр «Хөнгөлөлт нэмэх» дар. Хөнгөлөлттэй бол мөрөн дээр нь дарж засна.
  3. «Төрөл» — «Хувь» эсвэл «Тогтмол дүн».
  4. «Хувь (%)» — 0–100. Багшийн хүүхэд 100% бол «100», хагас бол «50». Тогтмол дүн бол «Дүн (₮)». «Хөнгөлөлтийн дараа» гэж хасагдсаны дараах үнэ харагдана.
  5. «Хүчинтэй болох сар» — аль сараас.
  6. «Хугацаа» — «Сонгосон сараас хойш» эсвэл «Зөвхөн энэ сар».
  7. «Шалтгаан» заавал. Жишээ нь «Багшийн хүүхэд», «Ах дүү — 2 дахь хүүхэд».
  8. «Хадгалах» дар.
  • Энэ тохиргоо зөвхөн энэ хүүхдэд үйлчилнэ. Бусад хүүхдэд нөлөөлөхгүй.
  • Хөнгөлөлт нь үйлчилгээ тус бүрээр. Багцын бүх төлбөрт хөнгөлөх бол багц доторх үйлчилгээ бүрд нэмнэ.
  • Өнгөрсөн, хаагдсан сарууд өөрчлөгдөхгүй.
  • Төлбөр бодогдоход хөнгөлөлт тусдаа баримт болж бичигдэнэ. Төлбөрийн «Дүн» хэвээр. «Төлөх» = дүн − хөнгөлөлт.

Зогсоох, өөрчлөх: мөрөн дээр дараад «Мөр идэвхтэй (энэ элсэлтэд)» чагтыг ав, эсвэл утгыг нь сольж хадгал.

2 Нэг удаагийн хөнгөлөлт (нэг төлбөр дээр)​

Хаана: Тооцоо → Төлбөр, эсвэл хүүхдийн хуудасны «Төлбөр» таб.

  1. Идэвхтэй нэг төлбөрийг чагтал.
  2. «Хөнгөлөлт» дар. «Хөнгөлөлт — Шинэ» цонх нээгдэнэ.
  3. «Шалтгаан», «Баримтын огноо» (ирээдүйн огноо болохгүй) бөглө.
  4. Мөрийг сонгоод «Дүн тохируулах» дар. «Хөнгөлөх дүн»-г төгрөгөөр оруулаад «Тохируулах». Энд хувь байхгүй, зөвхөн дүн.
  5. «Хадгалах» дар.

Эх төлбөрийн дүн хэвээр үлдэнэ. Хөнгөлөлтөөр өмнөх өр эхэлж хаагдаж болно.

3 Хөнгөлөлтүүдийг харах, цуцлах​

  • Хүүхдийн хуудасны «Хөнгөлөлт» таб — тэр хүүхдийн бүх хөнгөлөлт. Энд шинээр нэмэх товч байхгүй, харах ба цуцлах л.
  • Тооцоо → Хөнгөлөлт — бүх хүүхдийнх. Шүүлт: «Төлөв» (анхдагч «Идэвхтэй»), «Хөнгөлөлтийн төрөл», «Багц», «Огноо».
  • Цуцлах: мөрийг сонгоод «Цуцлах» → «Цуцлах шалтгаан» бичнэ. Тооцоо дахин бодогдоно.
  • Сар бүрийн (багцын) хөнгөлөлтийг цуцлахад аль хэдийн үүссэн төлбөрт дахин бичигдэхгүй. Цаашид хөнгөлөхгүй бол багц дээрх мөрийг унтраа (дээрх «Зогсоох»).

Түгээмэл асуулт​

  • Ах дүүгийн хөнгөлөлт автоматаар бодогдох уу? Үгүй. Хүүхэд бүрийн «Багц»-д гараар тохируул.
  • «Хөнгөлөлт» таб дээр «Шинэ» товч алга. Зөв. Сар бүрийнхийг «Тохиргоо → Багц»-аас, нэг удаагийнхыг «Төлбөр» дээрээс нэмнэ.
  • Хуучин «Элсэлтийн хөнгөлөлт» байна. Шинээр үүсгэх боломжгүй болсон. Байгаа нь жагсаалтад харагдаж, цуцлах боломжтой. Харин баталгаажсан төлбөрт ашигласан бол «Баталгаажсан төлбөрт ашигласан хөнгөлөлтийг цуцлах боломжгүй» гэж гарна.

🔗 Холбоотой​